Монгол улсын гадаад худалдааны нэгдсэн сан байгуулагдах эхлэл тавигдлаа

Олон улсын санхүүгийн корпорациас дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Монгол Улсын “Гадаад худалдааны үндэсний мэдээллийн сан” бий болгох Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээ хэрэгжиж, Худалдааны мэдээллийн санг байгуулснаар Засгийн газрын байгууллага болон худалдаа эрхлэгчид зэрэг бүх оролцогчдын худалдааны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар худалдааг идэвхжүүлэх, худалдааны болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой журмыг сайжруулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Гааль, хилийн хяналтыг боловсронгуй болгосноор гадаад худалдаан эрхлэгч нар, тэдгээрийн хамтрагчдад хил дамжуулан худалдаа хийхэд хялбар болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *