ГЕГ, ОХУ-ын холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөөнд гарын үсэг зурав

Гаалийн ерөнхий газар: Монгол Зөвлөлтийн дайчдын Халх голд байгуулсан ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин тэргүүтэй ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид 2019 оны 9-р сарын 1-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна.

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нарын Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлыг хэлэлцэж, санал солилцох уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтаар “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн ерөнхий дүнг эерэг үр дүнтэй гэж талуул дүгнэсэн юм. Мөн гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд хүрсэн үр дүнг цаашид хөгжүүлж, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх талаар тохиролцоонд хүрэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын төрийн ордонд болсон албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар дараах бичиг баримтуудад гарын үсэг зурлаа. Үүнд:

           “Монгол-Оросын улсын хил дээр Алтанбулаг-Хиагт олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол”

“Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө” тус тус багтсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *