Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийн мэргэшүүлэх сургалт

Гаалийн Ерөнхий Газар, Европын Холбооны “Монгол улсын худалдааг дэмжих төсөл (TRAM)”-тэй хамтран “Итгэмжлэгдсэн аж хуйн нэгжийн хөтөлбөрийн мэргэшүүлэх” сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.


Монгол улсын Гаалийн ерөнхий газар 2017 оноос эхлэн БНХАУ болон БНСУ-ын гаалийн байгууллагатай ИААН-ийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Олон улсын гэрээ, конвенц, Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын гаалийн байгууллагатай 2019 оны 04 дүгээр сард “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж”-ийн хөтөлбөрийг Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрт гарын үсэг зурсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд оролцогчдод ИААН-ийн талаархи суурь мэдлэг, олгох, ААН-д тавигдах шалгуурт үнэлгээ хийх, мэргэшүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулахад энэхүү анхны сургалт нь чухал ач холбогдолтой байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *