Олон улсын гаалийн өдөр – 2020

Монгол Улс 1991 оны 9 дүгээр сарын 17-нд тус байгууллагын 111 дэх гишүүн болсон. Жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны “Олон улсын гаалийн өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн гаалийн байгууллагаас тухайн жилийн уриаг гишүүн орнууддаа хүргүүлдэг билээ.

Монголын гаалийн байгууллага дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын бодлого, чиглэлийг өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх, нийт гаальчдад түгээх, гаалийн мэргэшлийн бахархлыг төрүүлэх зорилгоор “Олон улсын гаалийн өдөр”-ийг тухайн жилийн уриан дор тэмдэглэж ирсэн.

Төрийн захиргааны удирдлагын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс хамтран 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энэ жилийн олон улсын гаалийн өдрийг “Гаалийн байгууллага Хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” уриатайгаар нийгэм, эдийн засаг болон эрүүл мэндийн хэрэгцээг хангахад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахзамаар Тогтвортой ирээдүйн төлөө хувь нэмрээ оруулах зорилго дэвшүүлэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус өдөрлөгийн үеэр ДГБ-ын бодлого чиглэл, Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, Монголын гаалийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс орчуулан бэлтгэж, хэвлүүлсэн баримт бичгийг албан хаагчдын хэрэгцээнд түгээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *