Дэлхийн гаалийн байгууллагаас шинэ коронавирус (covid-19) цар тахалтай холбоотой гаалийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-аас БНХАУ-д анх гарсан Коронавирусийн халдвар нь дэлхийн олон оронд тархаж байгаатай холбогдуулан энэхүү вирусийн тархалт “Цар тахал” боллоо хэмээн зарласан. Үүнтэй уялдуулан ДЭМБ-аас зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэрхэн хяналт тавих талаар ДГБ-тай харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.

Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын гишүүн орнууд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд гаалийн хяналтыг үр дүнтэй тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт гаалийн байгууллагууд, гаалийн байцаагч нар “Хүнсний өдөр тутмын бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, харилцааны холбооны бараа болон энэхүү өвчний халдвартай тэмцэхэд гол ач холбогдол бүхий барааг түргэн шуурхай, аюулгүй нэвтрүүлэх, мөн хандивлагч байгууллагуудаас өгч буй барааны гаалийн бүрдүүлэлт”-ийг хялбаршуулсан байдлаар хийж энэхүү халдвартай тэмцэхэд гол дэмжлэг үзүүлсээр ирлээ.

Эдгээр үйл ажиллагаанд олон улсын хэмжээнд:

–       ДГБ-ын Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн Тусгай хавсралт J 5 “Тусламжийн бараа”;  

–       ДГБ-ын Түр хугацаагаар оруулах тухай Станбулын конвенцийн Хавсралт 9 “Хүмүүнлэгийн зориулалтаар оруулах барааны тусгай хавсралт”;

–       “Гамшгийн үед илгээсэн тусламжийн ачааг шуурхай хүргэх тухай” Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн зөвлөмж (1970 оны зургадугаар сарын 8-ны өдөр);

–       Олон улсын улаан загалмайн нийгэмлэг болон Олон улсын улаан хавирган сар нийгэмлэгийн 2007 оны 30 дугаар олон улсын Бага хурлаас гаргасан 4 дүгээр тогтоол бусад олон улсын баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажилладаг.

Харин үндэсний хэмжээнд, ялангуяа байнгын байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлтэй тулгардаг улс орны гаалийн байгууллага “Онцгой байдлын хороо” байгуулан энэ үед зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хялбаршуулсан байдлаар хяналт тавьж иржээ. Иймд ДГБ-ын гишүүд энэ чиглэлээр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй тэргүүн туршлагаа бусад оронтой хуваалцаж ажиллах нь Гааль-Гаалийн хамтын ажиллагааны бас нэгэн тусгагдахуун тул улс орон бүр холбоо баригч томилон харилцан мэдээллээ түргэн шуурхай, цаг тухайд нь солилцон ажиллаж байна.

Та бүхэн ДГБ-аас гаргасан хүмүүнлэг тусламжийн барааны хөдөлгөөнд хяналт тавихтай холбоотой заавар зөвлөмжийг ДГБ-ын http://www.wcoomd.org/en/topics/facilitation/activities-and-programmes/natural-disaster.aspx цахим хуудаст нэвтрэн авч, өөрсдийнхөө туршлагаа хуваалцахыг хүсье. Мөн Хүмүүнлэг тусламжийн ажлыг зохицуулах НҮБ-ын байгууллага, болон Улаан загалмайн нийгэмлэг болон улаан хавирган сар нийгэмлэгийн Олон улсын холбооноос гаргаж буй мэдээллийг UN Office for the Coordination of Humanitarian Affairs and the International Federation of Red Cross and Red Crescent Societies холбоосоор хүлээн авч өөрийн үйл ажиллагаандаа ашиглана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *