“Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт-2017” жилийн хүрээнд гаалийн харилцаанд оролцогчид, аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьж байгаа зорилт, байгууллагын үйл ажиллагааг илүү ойр, хүртээмжтэй, олон нийтийг хамруулсан байдлаар   сурталчлан таниулах зорилгоор“Нээлттэй хаалганы өдөр”-ийг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарч 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Амар”-ын талбайд зохион байгууллаа.“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг Орхон аймаг дахь гаалийн газрын дарга Б.Майдармаа,  Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбо нар  нээж үг хэллээ.“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааны хүрээнд байгууллагын үйл ажиллагааг  иргэдэд сурталчлан, тайлбарлан таниулж, санал хүсэлтийг нь сонсож,хууль эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээ, урлагийн тоглолт үзүүлж, олон үйл ажиллагааг багтаасан цогц арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомж, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг мэдээллийн технологи хариуцсан гаалийн улсын байцаагч О.Амгаланбаатар нар үйл ажиллагааны үеэр  тогтмол танилцуулж,LED дэлгэцээр гаалийн байгуулллагын танилцуулга , гаалийн хууль тогтоомжийг сурталчилсан хар тамхи, хориотой ан амьтан, үндэсний өв соёлын эд зүйл, авилга хээл хахууль, эм, эмийн бүтээгдэхүүний  хууль тогтоомжийг сурталчилсан шторкийг олон нийтэд сурталчиллаа.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг Бизнесийн суваг, Мэдээллийн бирж, Тусгал, Номин, ETV, EBS, TV10, MBS HD   зэрэг орон нутгийн телевизүүд сурвалжлаж, газрын дарга Б.Майдармаа дээрх телевизүүдэд гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлаж, ярилцлага өглөө. “Нээлттэй хаалганы өдөр”-т иргэд, олон нийт идэвхтэй оролцож, 60 оролцогч суудлын автомашины онцгой албан татвар, 30  оролцогч гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөх жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлтэй  холбоотой мэдээлэл авч,  хэрэглэгчийн үнэлгээний судалгаа бөглөж, давхардсан тоогоор 250  иргэнд гарын авлага, материал тараасан байна.

Гаалийн хууль тогтоомж болон шинэчлэгдсэн хууль эрх зүйн актаар нийт 29 нэр төрлийн 300 ширхэг  гарын авлага, тараах материалыг бэлтгэж тараасан бөгөөд  “Горняк” соёлын ордны LED дэлгэцээр гаалийн байгуулллагын танилцуулга movie, гаалийн хууль тогтоомжийг сурталчилсан хар тамхи, хориотой ан амьтан, үндэсний өв соёлын эд зүйл, авилга хээл хахууль, шуудангаар орж ирж буй хориотой эм, эмийн бүтээгдэхүүн хуулиар хориглосон талаар шторк зэргийг гаргаж сурталчиллаа.

Үзүүлэн таниулах материал:

  • Гааль-бизнесийн түншлэл, гадаад худалдаа эрхлэгчийн гарын авлага       –100 ширхэг
  • Мэдүүлэгчийн эрх үүрэг, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Гааалийн тариф-                                                                                                                                                                            -100 ширхэг
  • Суудлын автомашинд ногдуулах онцгой албан татварын өөрчлөлт-300 ширхэг.
  • Гаалийн хууль тогтоомж зөрчичдөд хүлээлгэх хариуцлага – 100 ширхэг.
  • Гаалийн үнэ, үнэлгээ  – 100 ширхэг.
  • Оюуны өмчийн эрх – 50 ширхэг              
  • ГУБ-ийн сахилгын дүрэм, ГУБ-ийн ёс зүйн дүрэм тус бүр  –100 ширхэг
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт-  100 ширхэг
  • Хориглосон хязгаарласан бараа – 50 ширхэг              
  • Мансууруулах бодис,сэтгэц нөлөөт бодисын журам – 50 ширхэг
  • Шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай – 50 ширхэг
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай – 50 ширхэг
  • Гаалийн үнийг тодорхойлохтой холбогдох гомдол гаргах журам, хугацаа – 50 ширхэг
  • Гаалийн хилээр тусгай зөвшөөрөл, лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалт – 50 ширхэг гэх мэтийг олшруулан тараасан болно.

                                                                                      Хүрсэн үр дүн:

  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааг ард, иргэдэд сурталчилснаар гаалийн байгууллагын  нийгэм дэх үнэлэмж дээшилсэн;
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажилласан

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *