ХОС ТЭЖЭЭЛТ, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ БОЛОН ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНУУДАД НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ХУГАЦАА ДУУСАЖ БАЙНА

Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаар тогтоолын дагуу “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэнхийгээражилладагавтомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох журам”-ын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан олон нийтэд мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 665 машины 1188,8 сая төгрөгийн буцаан олголтыг хийж 94 автомашины 129,9 сая төгрөгийн буцаан олголт дутуу байна.

Иймд буцаан олголтоо аваагүй 94 автомашин эзэмшигчид холбогдох материалаа бүрдүүлж Гаалийн ерөнхий газарт 2017 оны 11 дүгээр сарын 20-ны дотор авчирч өгнө үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Албан хүсэлт /дансны дугаар, банкны нэр, утасны дугаар/

2. Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, ААН бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Автомашин импортоор оруулж ирсэн тухай гаалийн мэдүүлэг, түүний хуулбар

4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

5. Нотариатаар баталгаажуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ

Холбоо барих: Гаалийн ерөнхий газрын Татварын орлогын газар утас:351987

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *