“ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ” ХУУЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах мэргэжилтэн Н.Рэнчинхандыг урьж “Шилэн дансны тухай хууль”, “Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны хэрэглэгч” сэдвээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Шилэн дансны тухай” хууль батлагдах болсон үндэслэл, шаардлага, хуулийн зорилт, хуульд хамаарах төсөв санхүүгийн үйл ажиллагаа, шилэн дансны зарчим, хуулийг хэрэгжүүлэх байгууллагууд, шилэн дансны мэдээлэл хүргэх хэлбэр, мэдэээлэл тавих албан тушаалтан, мэдээлэл тавих хугацаа, хяналт, хариуцлага, хуулийн хэрэгжилт, гарч байгаа алдаа, анхаарах асуудлын талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн үр дүнтэй сургалт болсон юм.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *