МОНГОЛ БАНКНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол банкны санаачлагаар анх удаа хэрэгжүүлж буй “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хүрээнд Орхон аймаг дахь Монгол банкны ажилтан Ц.Отгонжаргал 2018 оны 03 дугаар сарын 20-ны  өдөр тус гаалийн газрын нийт ажилтан, албан хаагчдад   “Санхүүгийн хэрэглэгч ба санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага” сэдвээр сургалт зохион байгуулж, санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, орон сууцны ипотекийн зээл зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүргэж, сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.   

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав.  

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хүрээнд  Орхон аймаг дахь Цагдаагийн газраас    2018 оны 03 сарын13-ны өдөр “Зөрчлийн тухай хууль”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, “Монгол улс дахь хар тамхи,  мансууруулах бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн байдал, дайчлан баривчлах үед анхаарах асуудал”  сэдвээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасгийн байцаагч ахлах дэслэгч н.Ганчимэг, эрүүгийн байцаагч ахлах дэслэгч Г.Гэрэлт-Од,  мөрдөгч ахлах дэслэгч Б.Эрдэнэням нар  сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэр томьёоны тодорхойлолт, зөрчлийн хэрэг бүртгэлт, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журам, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлүүлэх тухай зэрэг дэд сэдвийн хүрээнд зохион байгуулж, дээрх хуулиудтай холбоотой тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой хариулт өгч,  Монгол улс дахь хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн байдлын талаар мэдээ, мэдээлэл хийж нээлттэй  харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтын үр дүнд эрүүгийн зөрчил, хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэхэд Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байх талаар тохиролцсон юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *