ГААЛЬЧИД “ЗАЛУУЧУУДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-Д ОРОЛЦОЖ ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРЛАА

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, Соёл, урлагийн газраас 2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 27-ны хооронд “Хүний хөгжил, соёл урлаг” уриатайгаар төрийн  болон, аж ахуй нэгж байгууллагуудын ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, ажлын гадуурх нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамт олны багийн ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан


“Залуучуудын урлагийнн их наадам”-д  батлагдсан удирдамж, хуваарийн  дагуу Орхон аймаг дахь гаалийн газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн албан хаагчидтай хамтран баг бүрдүүлж  “Бид илгээлтийн эзэд” театрчилсан урлагийн тоглолтыг тоглож үзэгчдийн хүртээл болгосон.

“Залуучуудын урлагийн их наадам”-д 87 төрийн байгууллага  72 баг хамт олон 6 хэсэгт хуваагдаж  8 төрөлд авъяас чадвараа сорин өрсөлдснөөс  тус гаалийн газрын хамт олон Хамтлаг бүжгийн төрөлд 1 дүгээр байр, Гоцлол бүжгийн төрөлд ГУБ С.Ариунаа 2 дугаар байр, Цөөхүүл бүжгийн төрөлд 2 дугаар байр, Хоршил дууны төрөлд ГУБ А.Дагжиг 2 дугаар байр, Гоцлол дууны төрөлд жолооч С.Баттулга 3 дугаар байр тус тус эзлэж 305 оноогоор  хэсгээсээ 2 дугаар  байрт шалгарч,   нэгдсэн дүнгээр  тусгай 8 дугаар байр эзлэн “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдаж 1 дүгээр байр эзэлсэн бүжгийн хамтлаг  “Залуучуудын урлагийн их наадам”-ын Галла тоглолтод оролцохоор боллоо.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *