“МОНГОЛ УЛСЫН ЯПОН УЛСТАЙ БАЙГУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН ХЭРЭГЖИЛТ

     Монгол Улсын Засгийн газар, Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг байгуулж 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн.

    Япон улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ээр: барааны худалдаа, гарал үүслийн дүрэм журам, гаалийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулахаар харилцан тохирсон байдаг.

Гаалийн байгууллага нь тус хэлэлцээрийн:

  • Барааны худалдаа /гаалийн тарифын зохицуулалт/;
  • Гарал үүслийн дүрэм;
  • Гаалийн үйл ажиллагаа /худалдааг хөнгөвчлөх/;

гэсэн дэд хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрээр тохирсон гарал үүслийн шаардлага хангасан /Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим төрлийн/ барааны импортын гаалийн татварыг шууд “тэг”-лэх, эсхүл үе шаттайгаар бууруулах замаар тодорхой хугацааны дараа “тэг”-лэх зохицуулалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна

    Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016.06.07-ны өдрөөс 2018.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд Япон Улсаас импортолсон нийт 210.1 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17.2 тэрбум төгрөгийн гаалийн албан татварыг хөнгөлсөн байна. Энэ 2018 оны эхний 3 сарын байдлаар 38.6сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм.

     ЭЗТХ хэрэгжиж эхлээд 2 жил болох гэж буй энэ хугацаанд 2 улсын худалдааны нийт бараа эргэлт хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байх үетэй буюу 2016 оны мөн үетэй харьцуулахад 72.1 хувиар өсч, 98.5 сая ам.долларт хүрсэн байна. Үүнийг дараах тоонуудаас харж болно. Япон Улстай хийсэн худалдааны нийт бараа эргэлт:

          – 2016 оны гуравдугаар сард 57.2 сая ам.доллар;

          – 2017 оны гуравдугаар сард 77.6 сая ам.доллар;

          – 2018 оны гуравдугаар сард 98.5 сая доллар байна.

    Гарал үүслийн шаардлагыг хангаж ЭЗТХ-ийн дагуу хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа нь Япон улсаас импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлж байна. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж байна. /Хүснэгт 1./

Япон Улсаас импортолсан бараа  

Барааны төрөл

Хэмжих

нэгж

Хэмжээ

Үнэ

/сая ам.доллар/

1

Суудлын автомашин, түргэн тусламжийн, тусгай зориулалтын машин

ширхэг

45146

233.4

2

Хүнд даацын машин, механизм, экскаватор, ачааны автомашин

ширхэг

2118

12.8

3

Сэлбэг, хэрэгсэл, дугуй

ширхэг

755663

25.9

4

Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа

3.9

5

Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл

ширхэг

169170

5.5

6

Эм, эмнэлэгийн хэрэгсэл

ширхэг

9.2

7

Бусад

 –

– 

78.1

 

Нийт

 

 

368.8

     Япон Улс руу 2018 оны эхний 3 сарын байдлаар, өссөн дүнгээр 1,842.51 мянган ам.долларын бараа экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /Хүснэгт 2./

 Япон Улс руу экспортолсон бараа

Барааны төрөл

Хэмжих

нэгж

Хэмжээ

Үнэ

/мянган ам.доллар/

1

Мал, амьтны гаралтай түүхий эд,

өлөн гэдэс, гүзээ, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эд эрхтэн

кг

9320.5

304.3

2

Ааруул

кг

269

2.2

3

Цэвэр зөгийн бал

кг

126

1

4

Чацарганы тос, чацарганы шүүс

литр

1172.5

9.7

5

Хөнгөн цагаан бусад эдлэл

кг

419520.6

480.1

6

Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл утас

кг

6198.8

343.1

7

Ноос, ноолууран хувцас,

цамц, ороолт

ширхэг

19251

243.1

8

Арьсан цүнх, арьс ширэн эдлэл

ширхэг

133

2.8

9

Монгол гэр

ширхэг

8

7.5

10

Бусад

 –

448.7

 

Нийт

 

 

1,842.5

     Манай улсаас ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хонины өлөн гэдэс, муур нохойн хоол, дайвар бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, адууны хөлдөөсөн болон хатаасан мах, монгол гэр, хөнгөн цагаан хайлш, гоо сайхны бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг төрлийн барааг тус улс руу экспортолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *