ГААЛЬ 105 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 331 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ

Гаалийн байгууллагын хэмжээнд 5-р сарын 28-31ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 36 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 15 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэл нэг, эрүүгийн хэрэг бүртгэл хоёр удаа бүртгэгдэн юм. Дээрх зөрчлүүдэд 105 сая төгрөгийн торгууль ногдуулж, 331 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүллээ. Зөрчлийн улмаас 9.17 кг байгалийн чулуу, 136 кг гууль улсын орлого болгон хураажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *