ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА

Орхон аймаг дахь гаалийн газар, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага, хэм хэмжээг сахин хэрэгжүүлэх, ажил олгогч, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны эрүүл аюулгүй ажлын байрны орчин нөхцлийг хангах, аюулгүй ажиллах мэдлэг, дадалд  олгох арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, уламжлалт зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Химийн хортой болон аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтанд зориулсан ХАБЭА-н сургалтыг “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Чанар хяналтын албаны Химийн сургалтын багаас зохион явууллаа. Сургалтад тус гаалийн газраас 13 гаалийн улсын байцаагч хамрагдан хөтөлбөрийн дагуу 10 цаг суралцаж тестийн шалгалтыг амжилттай өгч “Химийн хортой ба аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтанд зориулсан сургалтын “АХИСАН ТҮВШИН” сертификат гардан авсан. Сургалтын үр дүнд химийн болон биологийн  хортой бодисын талаарх хууль тогтоомж,             олон улсын химийн барааны САS систем, шошгожуулалт, цацраг идэвхт бодис, цацрагийн үүсгүүрүүдийн  аюулгүй байдлыг хангах зэрэг мэдлэгийг олж авсны зэрэгцээ “ХАБЭА-н сургалтын дэвтэр”-ийг хэрхэн хөтлөх  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *