ГААЛИЙН ЗӨРЧЛҮҮДЭД 18.2 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ, 44.3 САЯ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛЭЭ

        Гаалийн байгууллагын хэмжээнд 2018 оны 06-р сарын 11-ны өдрөөс 06-р сарын 15-ны өдрүүдэд хялбаршуулсан журмаар 25 зөрчил шийдвэрлэжээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил 13 удаа гарсан байна. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлт 5 удаа эрүүгийн хэрэг бүртгэлт 2 удаа /зэс гуулин сав, ногоон хаш/, нийт 32 зөрчил илрүүлсэн байна.



Дээрх зөрчлүүдэд 18.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, 44.3 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Замын-Үүд дэх гаалийн газрын Өргөн төмөр замын Гаалийн хяналтын бүсэд 2018.06.12-ны өдөр Улаанбаатар-Хөх хот чиглэлийн вагонд гаалийн хяналт шалгалт хийхэд зорчигчийн гар тээшнээс үйлдвэрийн аргаар савласан 122 уут / 1уут*500гр, 61кг/ хатаасан борц, 2 хэсэг байгалийн чулуу /ногоон хаш/ гаалийн байгуулагад мэдүүлэлгүй, дагалдах бичиг баримтгүй авч явсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүллээ.

 Замын-Үүд дэх гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсийн гарах талын зорчигчын ачаа тээш шалгах рентген тоног төхөөрөмжийн хэсэгт 2018.06.12-ны өдөр Монгол улсын иргэн Б нь хар гялгар уутанд ороон скочидсон эртний дурсгалт зүйл байж болзошгүй төрөл бүрийн хэмжээтэй 12 ширхэг зэс, гуулин савыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокурорын газарт шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *