ГААЛИЙН ЗӨРЧИЛ 2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР

Гаалийн байгууллага 2018 оны хагас жилийн байдлаар нийт 867 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 801 зөрчил, зөрчлийн хэрэг бүртгэлт 32 удаа, эрүүгийн шинжтэй хэрэг 27 удаа гарснийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Дээрх зөрчлүүдэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 78.1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна. Зөрчлийн улмаас улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлийн үнэ 21.3 сая төгрөг, харин түр хураасан бараа, эд зүйлийн үнэ 120 гаруй сая төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *