Багаар ажиллах чадвар, сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор багийн сургалт зохион байгуулж байна.

ДГБ-ын цахим сургалтын хөтөлбөр,  Засгийн Газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр”, ГЕГ-ын 2017 оны А/164 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хүний нөөцийн дунд хугацааны хөтөлбөр” /2017-2020 он/-ийн хэрэгжилтийг хангах, гаалийн улсын байцаагч нарын мэргэшлийн мэдлэг, чадвар, ёс зүйн төлөвшлийг дээшлүүлэх, гаалийн байгууллагын хүний нөөцийн сургалтын менежментийг боловсронгуй болгох зорилгоор газрын даргын 2018 оны А/03 тоот тушаалаар  “Сургалтын журам”-ыг  батлаж, ажлын туршлага, насны онцлогийг  харгалзан нэг багт ахмад, дунд, залуу  үеийн гаальчдын төлөөллийг оролцуулан, 5 багт хувааж, багуудаас танхимын болон ажлын байрны сургалт зохион байгуулан 6 үзүүлэлтээр дүгнэхэд  багийн нийлбэр дүнгээр О.Амгаланбаатар ахлагчтай IV баг 98.8 оноогоор “Тэргүүн байр”,  “Шилдэг менежменттэй сургалтын баг”–аар,   97 оноогоор Ж.Цэрэннамжил ахлагчтай V баг дэд байрт тус тус  шалгарлаа.

Багийн сургалтыг зохион байгуулснаар гаальчдын багаар ажиллах, илтгэх ур чадвар, шинийг эрэлхийлэх, бүтээлч сэтгэлгээ, гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд  ашиглах гарын авлага, тараах материалиар сургалтын материаллаг баазыг бүрдүүлж чадсан юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *