“ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” БАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 Ажилтан, ажиллагсдын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 дугаар багийн гишүүн ГУБ Ж.Цэрэннамжил, ГУБ Ч.Бямбатөгс ГУБ С.Ариунаа нар  Орхон аймаг дахь Эрүүл мэндийн газартай хамтран “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Сургалтад  ажилтай 5, чөлөөтэй 2, ээлжийн амралттай 1,  нийт  19 ажилтан, ажиллагсад хамрагдсан.Сургалтыг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хоол тэжээл хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Цэцэгмаа, мэргэжилтэн Д.Энхбат нар зохион байгуулж эрүүл өглөөний цайг бэлтгэх талаар заавар, зөвлөмж өгч өглөөний хоол  бэлтгэн сургалтад оролцогсдод өгч, байгалийн болон химийн гаралтай хоолны нэмэлт бүтээгдэхүүн түүнийг зөв зохистой  хэрэглэх,  зохисгүй хэрэглээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, халдварт бус өвчин гэж юу болох талаар сүүлийн үеийн мэдээ мэдээлэл дээр тулгуурлан заавар зөвөлгөөг өгсөн нь үр дүнтэй сургалт болсон. Сургалтын үр дүнд ажилтан, ажиллагсад халдварт бус өвчин,  түүнээс урьдчлан сэргийлэх арга зам болоод эрүүл амьдрах амьдралын зөв дадал хэвшлийн талаар шинэ шинэлэг ойлголттой болсны зэрэгцээ, өдөр тутмын хооллолтонд хэрэглэгдэх “Эрүүл таваг” хоолны дэглэмтэй болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *