“ГААЛЬ-БИЗНЕС 2018” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

”Гааль-бизнес 2018” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулсан. Зөвлөлдөх уулзалтыг газрын дарга Б. Майдармаа нээж, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрт хамрагдсанаар гаалийн байгууллагаас үзүүлэх хөнгөлөлтийг танилцуулж, уг  арга хэмжээний ач холбогдлыг онцлов. Уг арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газар, Чанар хяналтын хэлтэс, Материал техникийн хангамжийн хэлтэс, Худалдааны хэлтэс, Тээвэр ложистикийн алба, Сод монгол групп ХХК, Петролеум Продакшн ХХК, Магнай трейд ХХК, Ачит Ихт ХХК, Соотон ХХК, Шороон орд майнинг ХХК, Шунхлай ХХК, Эрдмин ХХК,Эрдэнэт хивс ХХК,Эрдэнэт мах маркет ХХК, НИКХХК, Ора металл ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд болон гаалийн харилцаанд оролцогч менежер,  интернэт бүрдүүлэлтийн эрх бүхий мэдүүлэгч нар хамрагдлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газар гаалийн байгууллагатай уг арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүндэтгэлийн арга хэмжээний  “Оюу” танхимд үйл ажиллагааг зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга  Д.Цэрэнбадам  хэлсэн үгэндээ гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрт хамрагдан гаалийн итгэмжлэл хүлээж гаалийн байгууллагаас үзүүлэх хөнгөлөлтийг эдлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *