ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД “ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Орхон аймаг дахь гаалийн газрын санаачлага, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүсэлтийн дагуу  2018 оны 12 дугаар сарын 12-13-ны өдөр Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн, ГУБ Б.Мөнхзул, Д.Алтанзул, Ц.Болор-Эрдэнэ нар “ Гаалийн эрсдлийн удирдлага”, “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”, “Гаалийн итгэмжлэлийн хүсэлт гаргах, үнэлгээ хийхэд анхаарах асуудал” сэдвээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдэд сургалт зохион байгуулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 сарын 06-ны өдрийн А/134 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар  батлагдсан   “Гаалийн итгэмжлэл хүссэн аж ахуйн нэгжийн өөрийн үнэлгээний хуудас”-ны мэдээлэл тус бүрээр хэлэлцэж, мэргэжил  арга зүйн зөвлөгөөг хүргэлээ. Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд сургалтад оролцогчид  олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор хэрэгжиж буй уг хөтөлбөр, хөтөлбөрийн ач холбогдлын талаар тодорхой ойлголттой болж, БНХАУ, БНСУ-ын гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах болон  хөтөлбөр хэрэгжүүлэх бусад зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар боллоо. Уг арга хэмжээний үеэр Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ГУБ  Б.Мөнхзул  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Эрдэнэт” телевизэд ярилцлага өгч, аймгийн “МВ” Эрдэнэт  телевизээр тус тус сурталчиллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *