Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй”,”Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах нь” сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, сургалтад гаалийн газрын дарга Б.Майдармаа, дотоод ажил, тайлан төлөвлөгөө хариуцсан ГУАБ Б.Тунгалагтамир нар оролцов.

Сургалтад оролцогчдод Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон өөрчлөлт, Нийтийн албан тушаалтны ёс зүй, Авлигын эсрэг конвенц, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй нийтлэг  алдааны талаар тодорхой жишээгээр тайлбарлан таниулж,  “Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Авлигыг мэдээлэх нь, шүгэл үлээх соёл”, “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл ба төрийн албаны ёс зүй, үнэт зүйлс”, “Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх эрх зүйн үндэслэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” зэрэг сэдвээр Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академийн багш хичээл зааж сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч харилцан ярилцсан.  

Сургалтын үр дүнд хуулийг хэрхэн хэрэглэх, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн нэгмөр ойлголттой болсны зэрэгцээ Орхон аймгийн хэмжээнд бэлтгэгдэж буй сургагч багш нартай хамтран ажиллаж албан хаагч сургалт зохион байгуулахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *