Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа

Гаалийн байгууллагын хүний нөөцийг 2017-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Эерэг харилцаа-бүтээлч хүний нөөц” харилцааны аяны хүрээнд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх  “ Аз жаргалтай гэр бүлийн харилцаа”, Дэлхийн боловсролын чиг хандлага, эцэг, эхийн анхаарах асуудал” сэдвээр нийт албан хаагч нарт болон албан хаагчдын гэр бүлд 2019 оны 03 дугаар сарын 16-ны амралтын өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтын эхэнд “Харилцааны гайхамшиг” ТББ-ийн тэргүүн, харилцааны доктор Н. Алтанцоож  байгууллагын хөгжилд хувь хүний хөгжил, гэр бүлийн харилцаа хамгийн чухал нөлөө үзүүлдэг болох, таны харилцааны чадвар таны амьдралын бүхий л талбарт нөлөөлж аз жаргал, амжилтын үндэс болохыг онцлон тэмдэглэж,  хоёр болон түүнээс дээш гишүүдээс бүрдсэн хүмүүс  зорилго зорилтынхоо төлөө тэмүүлдэг нэгэн зорилготой, алсын хараатай, эерэг хандлагатай хүмүүсийн нэгдлийг зөв баг гэж тодорхойлж, ажилтан юуны өмнө өөрийн харилцаа хандлагадаа дүгнэлт хийж эерэг өөрчлөлтийг бий болгох улмаар гэр бүлийн харилцаа хандлагыг эерэг байлгахыг зөвлөлөө.   

Мөн олон дотор үгээ шинжиж,  ганцаараа байхдаа сэтгэлээ шинжлэх чухал гэдгийг тэмдэглэн хэлж,  халгайн үрнээс халгай, сарнайн үрнээс сарнай ургадаг учир хүн бүр сарнай болж чадвал гэр бүлийн аз жаргал,  байгууллагын бүтээмж нэмэгддэг болон гэр бүлийн харилцаанд аз жаргалын эхлэл хувь хүн бүрийн эерэг өөрчлөлтөөс эхэлдэг болохыг онцоллоо. Хүн байгаа газар харилцаа байдаг,  зөв харилцаа амжилт дагуулдаг болон гэр бүл, хамт  олонтойгоо харилцах харилцаагаа цаг ямагт  эерэг байлгахыг “Харилцааны гайхамшиг” ТББ-ын  тэргүүн, харилцааны доктор Н. Алтанцоож сургалтад оролцогчдод зөвлөж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Гэр бүлийн зорилго болох үр хүүхдээ  амжилттай сургаж, ирээдүйд оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай бие хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийн гэр бүлийн боловсрол, оролцоог дээшлүүлэх, айл гэр бүхнийг аз жаргалтай болгох зорилгоор “Дэлхийн боловсролын чиг хандлага, эцэг, эхийн анхаарах асуудал” сэдвээр Олон улсын боловсролын зөвлөгч Д.Батболор дэлхийн боловсролын өнөөгийн чиг хандлага, гэр бүлийн харилцаа, хандлага, хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эх гэр бүлийн оролцоо, дэлхийн боловсролын чиг хандлага болох шүүмжит сэтгэгч, бүтээлчээр сэтгэгч, сайн харилцагч, сайн хамтрагч  буюу 4 c зарчим, 21-р зуунд зайлшгүй эзэмших чадваруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.   Сургалтад 25 албан хаагч болон  албан хаагчдын 5 гэр бүлийн гишүүн хамрагдлаа.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *