Нүүрсэнд 25 кг чихэр өвс, 570 кг адууны өлөн гэдэс нууж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэхээр завджээ.

Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд 7 шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *