“Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт – 2019” төслийн хүрээнд зохион байгуулагдсан нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов

Тус гаалийн газар Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын хамтран зохион байгуулсан “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт–2019” төслийн хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 10.00-17.00 цагийн хооронд Амарын талбайд зохион байгуулагдсан төрийн байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг”-т оролцож иргэд аж ахуй нэгж, гаалийн харилцаанд оролцогчдод гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг сурталчлан, мэдээ, мэдээллээр хангаж, тэдний сонирхсон асуултад хариулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Өдөрлөгийн үеэр гаалийн байгууллагын үндсэн зорилго бүхий самбар, зөрчлийн тухай хууль, гаалийн хууль тогтоомж,  журмаар хийсэн хийсэн 21 нэр төрлийн 320 гаруй гарын авлага, тараах материалыг бэлтгэн байршуулснаас нийт 220  гаруй гарын авлагыг ард иргэд, гаалийн харилцаанд оролцогчдод тараан сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *