Илтгэх урлагийн сургалт зохион байгуулав

Тус гаалийн газраас 2018 онд  гаалийн улсын байцаагч нарын дунд  сургалтыг багийн зарчмаар зохион байгуулан “Шилдэг менежменттэй баг”-ийг шалгаруулан “Шилжин явах цом”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан нь албан хаагчдын идэвх санаачлагыг өрнүүлсэн юм. 2019 онд сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар ажилтан, ажиллагсдаас санал асуулга авч багийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, үйлчилгээний ажилтан, ажиллагсад 3 баг болон хуваагдаж сургалтад оролцох, зохион байгуулах талаар санал, санаачлага гаргасныг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн сургалтын цагаар Харилцааны гайхамшиг” төрийн бус байгууллагын  тэргүүн, харилцааны доктор Н. Алтанцоожийг урин “Илтгэх урлагийн онол, арга зүй” сэдэвт  сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 26 ажилтан ажиллагсад хамрагдахаас ажилтай-1, жирэмсний амралттай -1, сургалтад-1 нийт  23 хамрагдав.

Сургалтаар алдаагүй илтгэх 10 санамж, хэрхэн бусдын өмнө алдаагүй ярьж сурах ур чадварыг эзэмшихийн зэрэгцээ илтгэл тавихдаа сандардаг шалтгаан,  илтгэлийн бүтцээ хэрхэн зөв тодорхойлох зэрэг мэдлэг, мэдээллийг олгон, жишээн дээр тайлбарлан таниулж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад үр дүнтэй сургалт болсон юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *