Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдээ хүлээж авлаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэр бүлийн харилцааны үнэт зүйлсийг бэхжүүлэх, аав, ээжүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал, хүүхдийн баярыг баяр хөөр, аз жаргалтай дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох зорилгоор  албан хаагчдын хүүхдүүд болон гэр бүлийг урьж ” Аз жаргалтай  гэр бүл”  өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр тус гаалийн газрын  “Эцэг, эхийн зөвлөл”-өөс санаачлан  зохион байгуулж, баярын  бэлэг гардууллаа.

Өдөрлөгийн үеэр албан хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдэд байгууллагын танилцуулга, аав ээжийнх нь ажлын байрыг танилцуулж, бяцхан авъяастнууд мэндчилгээ дэвшүүлэн,  авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулж,   “Миний  аав, ээжийн ажил” гар зургийн уралдаан зохион байгуулж, бяцхан зочид, аав, ээж нарт үдийн зоог барьж нэгэн өдрийг хөгжилтэй дурсгалтай өнгөрүүллээ.

“Миний аав, ээжийн ажил”  сэдэвт гар зургийн уралдаанд бага насны ангилалд үйлчлэгч Б.Болормаагийн охин О.Болорчимэг, дунд насны ангилалд  жолооч Т.Мөнхгэрэлийн охин М.Золцэцэгийн  зурсан зураг, авьяаслаг хүүхдээр гаалийн улсын ахлах байцаагч Б. Оюунтуяагийн охин Б.Болор-эрдэнэ тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *