Эрүүгийн шинжтэй зөрчил илрүүллээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд 2019.06.27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа  хязгаарласан бараа болох  ангийн бууны сум 49,000 ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан  үйлдлийг УБГГ-ын Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч “М”, гаалийн улсын байцаагч “Б”, эрэлч нохой хариуцсан  гаалийн улсын байцаагч  “Б” нар илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *