Ил тод байдал

ОРХОН АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 

                                                                                                                               (2021-2022 он )

Тайлангийн хугацаанд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг ханган, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, гаалийн байгууллагын үйл ажиллагааг гаалийн харилцаанд оролцогчид, орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, ил тод байдлыг хангах  зорилгоор доорх ажлыг хийж гүйцэтгэсэн.

 Нэг.Үйл ажиллагааны ил тод,  нээлттэй байдлыг хангах чиглэлээр:

1.1. Гаалийн байгууллагын 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг байгууллагын нэгдүгээр давхар, https://orkhon.custms.gov.mn сайтад байршуулсан.  

 1.2. Байгууллагын orhkon.customs.gov.mn сайт  болон  бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөөний мэдээллийн самбарт Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм,  Арушагийн тунхаглалыг байршуулсан; 

1.4.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх,  амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх талаарх сурталчилгааны зурагт хуудас байрлуулсан.

1.5.Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор                                   байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөх зааврыг боловсруулан батлуулж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулж, нийт албан хаагчдад танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.6.Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгааны хуудсыг нийт албан хаагчдад хэвлэн тарааж гэр бүл, найз нөхөддөө сурталчлан таниулахыг үүрэг болгон ажиллаж байна.

1.7. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хүн хоорондын зайг барих анхааруулга санамжийг өрөөнүүдэд байрлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.8. ГЕГ-аас гаргасан “Маскаа зүүцгээе, гараа угаая”  сурталчилгааны зурагт хуудсыг  https://orkhon.customs.gov.mn цахим сайт,  байгууллагын үүдэнд болон тээврийн хэрэгслийн баруун буланд тус тус  байрлуулан олон нийтэд сурталчилсан.  

1.9. 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг тогтмол тавьж гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна.  

1.10.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

1.11.Байгууллагын 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг гарган гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.12. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid -19) –ын үед гэр бүл,  албан байгууллага, ажилтан, албан хаагчдад өгсөн зөвлөмж бүхий  сурталчилгааны хуудсыг хэвлэн албан хаагчдад тараан өгч байгууллагын 2 дугаар давхарт байрлах самбар, orkhoncustoms.gov.mn сайтад байршуулж сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.        

1.13.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

1.14.Байгууллагын 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг гарган гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.15. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid -19) –ын үед гэр бүл,  албан байгууллага, ажилтан, албан хаагчдад өгсөн зөвлөмж бүхий  сурталчилгааны хуудсыг хэвлэн албан хаагчдад тараан өгч байгууллагын 2 дугаар давхарт байрлах самбар, orkhoncustoms.gov.mn сайтад байршуулж сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.16.Байгууллагын эцэг, эхийн зөвлөлөөс санаачлан 0-12 насны хүүхэдтэй албан хаагч нарт Эрүүл мэндийн яамнаас гэр, орон сууцанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан зөвлөмжийг танилцуулан  хувилан тарааж өгөх ажлыг зохион байгуулсан.   

1.17. Бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөө болон хоёрдугаар давхрын коридорт байрлах мэдээллийн самбарт  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан COVID-19-ийн халдварын гинжин хэлхээг таслахад хэвшүүлэх 6 дадал, иргэн аж ахуй нэгжид  коронавирусын халдвараас сэргийлэх 6 дадлыг хэвшүүлэх зөвлөмжийг хэвлэн байршуулж албан хаагчид болон  гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна .    

1.18. Захиргаа дотоод ажлын програмд байршуулсан ажлын байранд коронавирусын халдвараас сэргийлэхэд анхаарах зөвлөмжийг нийт албан хаагчдад танилцуулж, байгууллагын нэгдүгээр давхар,  мэдээллийн самбар, баримтын бүрдүүлэлтийн  өрөөний үүдэнд байрлуулан сурталчиллаа.        

1.19.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

 1.20.Албан хаагчдын ОрГГ цахим групп дээр вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс, хариуцлагатай хүний 6 үйлдэл, вакцин хийлгэсний дараа илэрч болох түгээмэл шинж  зурагт хуудсыг байршуулан сурталчилж байна.  

1.21.Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  вакцинд хамрагдсаны дараа сахих дэглэм, илэрч болох түгээмэл шинжийн талаарх зурагт хуудсыг  албан хаагчдын өрөөний хаалган дээр байрлуулж, сурталчлан таниулсан.   

1.22.Орхон аймгийн Засаг даргын А/325 дугаар захирамжаар батлагдсан  албан байгууллага, иргэд заавал мөрдөх 5 зарчмыг байгууллагын дотоод сүлжээ, өрөө, тасалгааны үүдэнд   байршуулан гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна

1.23.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөөний Мэдээллийн самбарт  шинэчлэгдсэн гаалийн хууль тогтоомж, гаалийн байгуулллагын  үйл ажиллагааны  мэдээллийг   тогтмол шинэчлэж, гаалийн улсын байцаагч болон  гаалийн харилцаанд оролцогчдыг мэдээ, мэдээллээр ханган   ажиллалаа.

  1. Хэвлэл, мэдээллийн байгууллагаар сурталчилсан талаар:

            Тайлангийн хугацаанд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан “ Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийн хэрэгжилтийг хангаж, гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчид болон орон нутгийн иргэдэд сурталчлан  таниулах, ил тод байдлыг хангах  зорилгоор дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

1.1.1.Гаалийн хууль тогтоомжийг ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор хөдөө аж ахуйн зориулалттай зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 он хүртэл гаалийн татвараас, 2025 оныг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн талаарх  мэдээллийг  бэлтгэн орон нутгийн erdenetinfo.mn сайтад байршуулсан.    

1.1.2.Гаалийн цахим үйлчилгээний  (www.gaali.mn) системийг 2021 оны 10 дугаар сарын 01ны өдрөөс нэвтрүүлсэнтэй холбогдуулан аймгийн ард, иргэд, гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн erdenetinfo.mn сайтад Гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа тодорхойлолт зэрэг 30 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн сурталчлан таниулсан.   

1.1.3.Гаалийн байгууллагаас зохион байгуулж буй Хүнд үед хамтдаа аянд хамт олноороо идэвхтэй оролцож 12 албан хаагчийн public тохиргоотой хийсэн 15 пост оруулан нэгдэн орж байгаа бөгөөд гаалийн байгууллагын албан хаагч бүр идэвхтэй оролцон #ХүндҮедХамтдаа аянд нэгдэхийг уриалан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.  

 1.1.4.Авлигын эсрэг үйл ажиллагааг мэдээлэн сурталчлах  ажлын хүрээнд “Шударга ёс, хөгжил дэвшилд 110” баннерыг orkhon.customs.gov.mn сайтад байршуулан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс гаргаж буй #110PODCAST -тай линкийг холбож  мэдээ, мэдээллийг ард, иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийж байна.

1.1.5.Гаалийн цахим үйлчилгээний  (www.gaali.mn) системийг ард, иргэд, гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах зорилгоор орон нутгийн erdenetinfo.mn сайтад гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа тодорхойлолт зэрэг 30 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн сурталчлан таниулсан.   

1.1.6.Итгэмжлэгдсэн аж ахуй нэгжийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр ажилласан талаарх мэдээллийг  Erdenettoday.mn, orkhon.customs.gov.mn цахим сайтад байршуулсан.

1.1.7.Зэсийн баяжмалын хяналт, шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг анх удаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т суурилуулсан  талаар Эрдэнэт телевиз, erdenet today, “Бид гаалийнхан” цахим сайтаар сурталчилсан. 

1.1.8.Шинээр ажилд орсон залуу албан хаагчдыг чиглүүлэх, зөвлөх бэлтгэх, мэдлэг туршлагаа хуваалцах, урам өгөх, сайн туршлагыг түгээх, сурталчилах, шинэлэг санал, санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор ажлын байран дахь “Менторшип хөтөлбөр”-ийн удирдамжийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр албан хаагчдад танилцуулах, мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Мөн  дээрх хөтөлбөрийг олон нийтэд сурталчлах зорилгоор байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харуулсан постер бэлтгэн www.orkhon.customs.gov.mn цахим хуудаст байршуулж иргэдэд сурталчилсан. 

1.1.9.Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Соёлыг түгээе” аянд нэгдсэн талаар  ww.customs.gov.mn, www. orkhoncustoms.gov.mn, вэб сайтаар олон нийтэд , байгууллагын нэгдүгээр давхрын хаалган дээр болон  мэдээллийн самбарт  байршуулж  гаалийн харилцаанд  оролцогчид, иргэдэд сурталчилан таниулах ажлыг зохион байгуулсан. 

1.1.10.Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, гаалийн үйлчилгээний  чанар хүртээмжийг дээшлүүлэх  зорилгоор #Соёлыг түгээе#  нөлөөллийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.    

 1.1.11.Орхон аймгийн онцгой комиссоос коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гар утаснаасаа иргэдэд хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай 721 дугаар албан бичгээр ирүүлснийг албан хаагчдад танилцуулж гар утсандаа татан авч ард, иргэдэд  сэрэмжлүүлэг  хүргэх ажлыг зохион байгууллаа.   

1.1.12.Гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагын үйл ажиллагааг аймаг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээлэл хүргэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, олон нийтэд ойртуулах зорилгоор Аймгийн Засаг даргын 01/1320 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн хэсгийн ахлагч, иргэдийн төлөөлөлд гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагын үл ажиллагааг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан.

1.1.13.Гаалийн харилцаанд оролцогчдод гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн хууль тогтоомжийг сурталчлах,  гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх,  зорилгоор  “Гааль бизнесийн түншлэл2022” арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, Шунхлай ХХК, Магнайтрейд ХХК, НИК ХХК, Содмонгол групп ХХК, Эрдмин ХХК, Ачит Ихт ХХК, Интеррелианс ложистик ХХК зэрэг нийт 16 аж ахуй нэгжийн удирдлагууд оролцсон.

                Хоёр. Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах

чиглэлээр хийсэн ажил :

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар  батлагдсан ”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу албан хаагчдын хувийн хэрэг хөтлөлт, баяжилтыг сайжруулах зорилгоор нийт 25 албан хаагч, шинээр томилогдон ирсэн 3 гаалийн улсын байцаагч, 5 / ТҮ /   шинжээчийн хувийн хэргийн баяжилтыг шинэчлэн  ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст тус гаалийн газрын  01/88 албан бичгээр, гаалийн байгууллагын Захиргаа, дотоод ажлын систем програмд 25 албан хаагч, 8 ахмад настны мэдээллийг оруулж хугацаанд үнэн зөв гаргуулж баталгаажуулсан. ХАСХОМ-д их хэмжээний өөрчлөлт орсон бол тухай бүр мэдүүлж байх талаар нийт ГУБ нарт  дотоод сүлжээгээр тогтмол сануулж ажилласан.

ГЕГ-ын даргын 2016 оны А/17 тоот тушаалаар батлагдсан “Захидал, харилцаа хариуцсан ажилтны ажиллах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Газрын даргын иргэдийг хүлээн авч уулзах хуваарийг шинэчлэж, байгууллагын даргын өрөөний хаалган дээр байрлуулж, хуваарийн дагуу 38 иргэнийг хүлээн авч уулзаж, албан хаагчдаас ирүүлсэн 26  өргөдөл  /түлээ, нүүрсний хөнгөлөлт хүссэн 4,  чөлөө хүссэн  11, байранд орохыг хүссэн 4, хүүхэд асрах чөлөө хүссэн 1, 5 иргэн  ажилд орох хүсэлт, 1 ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт/  уулзаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу  шийдвэрлэсэн;

 Гурав. Санхүү, төсвийн ил тод байдлыг хангах чиглэлээр хийсэн ажил:

Тайлангийн хугацаанд байгууллагын 2020 оны төсвийн төсөл, 2021 оны төсвийн төсөөллийг  үйл ажиллагааны онцлог, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт, урсгал засварын хөрөнгийн судалгааг  холбогдох албан тушаалтан нараас гаргуулан авч СХОХ-т хүргүүлсэн.

ГЕГ-ын даргын 2013 оны  А/199 дүгээр  тушаалаар батлагдсан гаалийн бүрдүүлэлт, төлбөрт үйлчилгээний хураамж, мэдүүлгийн хураамж, мэдүүлгийн үнэ, ломбоны үнийг  мэдээллийн самбарт байршуулж, Нээлттэй хаалганы өдөр болон гаалийн харилцаанд оролцогчдод зохион байгуулсан сургалт, арга хэмжээний үеэр мэдээлж, банкны дансны дугаарыг ил тод  самбарт мэдээлэн ажиллаж байна.

Байгууллагын 2021 оны санхүүгийн тайланг төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны зааврын дагуу  санхүүгийн байдлын тайлан, санхүүгийн үр дүнгийн тайлан,  цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлтийн тайлан,  мөнгөн гүйлгээний тайлан,   тайлангийн тэмдэглэл, тодруулгыг гаргаж, холбогдох залруулгыг хийж, Орхон аймаг дахь Далай ван аудитын газарт холбогдох судалгаануудыг  хүргүүлсэн. Санхүүгийн 2021 оны тайланд хийсэн аудитын шалгалтаар “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулсан 1 зөрчилд  зөвлөмж ирүүлсэн ба зөвлөмжийн дагуу залруулга хийж, тайланг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.Төлбөрийн акт, албан шаардлага аваагүй.