Үйл ажиллагааны ил тод байдал

Нэг.Үйл ажиллагааны ил тод,  нээлттэй байдлыг хангах чиглэлээр:

1.1. Гаалийн байгууллагын 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг байгууллагын нэгдүгээр давхар, https://orkhon.custms.gov.mn сайтад байршуулсан.  

 1.2. Байгууллагын orhkon.customs.gov.mn сайт  болон  бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөөний мэдээллийн самбарт Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм,  Арушагийн тунхаглалыг байршуулсан; 

1.4.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх,  амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх талаарх сурталчилгааны зурагт хуудас байрлуулсан.

1.5.Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор                                   байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөх зааврыг боловсруулан батлуулж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулж, нийт албан хаагчдад танилцуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.6.Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгааны хуудсыг нийт албан хаагчдад хэвлэн тарааж гэр бүл, найз нөхөддөө сурталчлан таниулахыг үүрэг болгон ажиллаж байна.

1.7. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн хүн хоорондын зайг барих анхааруулга санамжийг өрөөнүүдэд байрлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

1.8. ГЕГ-аас гаргасан “Маскаа зүүцгээе, гараа угаая”  сурталчилгааны зурагт хуудсыг  https://orkhon.customs.gov.mn цахим сайт,  байгууллагын үүдэнд болон тээврийн хэрэгслийн баруун буланд тус тус  байрлуулан олон нийтэд сурталчилсан.  

1.9. 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг тогтмол тавьж гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна.  

1.10.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

1.11.Байгууллагын 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг гарган гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.12. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid -19) –ын үед гэр бүл,  албан байгууллага, ажилтан, албан хаагчдад өгсөн зөвлөмж бүхий  сурталчилгааны хуудсыг хэвлэн албан хаагчдад тараан өгч байгууллагын 2 дугаар давхарт байрлах самбар, orkhoncustoms.gov.mn сайтад байршуулж сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.        

1.13.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

1.14.Байгууллагын 2 дугаар давхарт байрлах мэдээллийн дэлгэцээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг гарган гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.15. Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid -19) –ын үед гэр бүл,  албан байгууллага, ажилтан, албан хаагчдад өгсөн зөвлөмж бүхий  сурталчилгааны хуудсыг хэвлэн албан хаагчдад тараан өгч байгууллагын 2 дугаар давхарт байрлах самбар, orkhoncustoms.gov.mn сайтад байршуулж сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.  

1.16.Байгууллагын эцэг, эхийн зөвлөлөөс санаачлан 0-12 насны хүүхэдтэй албан хаагч нарт Эрүүл мэндийн яамнаас гэр, орон сууцанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан зөвлөмжийг танилцуулан  хувилан тарааж өгөх ажлыг зохион байгуулсан.   

1.17. Бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөө болон хоёрдугаар давхрын коридорт байрлах мэдээллийн самбарт  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан COVID-19-ийн халдварын гинжин хэлхээг таслахад хэвшүүлэх 6 дадал, иргэн аж ахуй нэгжид  коронавирусын халдвараас сэргийлэх 6 дадлыг хэвшүүлэх зөвлөмжийг хэвлэн байршуулж албан хаагчид болон  гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна .    

1.18. Захиргаа дотоод ажлын програмд байршуулсан ажлын байранд коронавирусын халдвараас сэргийлэхэд анхаарах зөвлөмжийг нийт албан хаагчдад танилцуулж, байгууллагын нэгдүгээр давхар,  мэдээллийн самбар, баримтын бүрдүүлэлтийн  өрөөний үүдэнд байрлуулан сурталчиллаа.        

1.19.Байгууллагын гадна хаалга болон хүний нүдэнд ил харагдахуйц газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариутгал халдваргүйтлийг хэрхэн хийх сурталчилгааны зурагт хуудас байршуулсан.

 1.20.Албан хаагчдын ОрГГ цахим групп дээр вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс, хариуцлагатай хүний 6 үйлдэл, вакцин хийлгэсний дараа илэрч болох түгээмэл шинж  зурагт хуудсыг байршуулан сурталчилж байна.  

1.21.Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  вакцинд хамрагдсаны дараа сахих дэглэм, илэрч болох түгээмэл шинжийн талаарх зурагт хуудсыг  албан хаагчдын өрөөний хаалган дээр байрлуулж, сурталчлан таниулсан.   

1.22.Орхон аймгийн Засаг даргын А/325 дугаар захирамжаар батлагдсан  албан байгууллага, иргэд заавал мөрдөх 5 зарчмыг байгууллагын дотоод сүлжээ, өрөө, тасалгааны үүдэнд   байршуулан гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж байна

1.23.Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн өрөөний Мэдээллийн самбарт  шинэчлэгдсэн гаалийн хууль тогтоомж, гаалийн байгуулллагын  үйл ажиллагааны  мэдээллийг   тогтмол шинэчлэж, гаалийн улсын байцаагч болон  гаалийн харилцаанд оролцогчдыг мэдээ, мэдээллээр ханган   ажиллалаа

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг дараах байдлаар тодорхойлсон:

  • Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хууль бус худалдаатай тэмцэх;
  • Гаалийн байгууллагын хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын нэр хүнд, ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг нэмэгдүүлэх, гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
  • Эрсдэлд суурилсан гаалийн болон хорио цээр, чанарын шаардлагын хяналтыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах;
  • Боомтын дэд бүтцийг сайжруулах замаар хяналтын тоног төхөөрөмж, гаалийн лаборатори, албаны эрэлч нохойг гаалийн хяналтыг үр дүнтэй зохион байгуулах;
  • Улсын төсвийн орлогыг шударга, алдалгүй бүрдүүлж, гаалийн тариф, татварын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
  • Гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа, зардлыг бууруулж, үйл ажиллагааг хялбарчлах, уялдуулах замаар худалдааг хөнгөвчлөх;
  • Бүрдүүлэлтийн дараах шалгалтыг оновчтой зохион байгуулж, худалдаа эрхлэгч нарын хууль сахилтыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулж, хөгжүүлэх, мэдээллийн систем, сүлжээ, серверүүдийн тасралтгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах замаар нүүр тулсан харилцааг бууруулж, гаалийн байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх;
  • Гаалийн хууль тогтоомжийг олон улсын хөгжлийн чиг хандлага, үндэсний хөгжлийн бодлогод нийцүүлэн шинэчлэх;
  • Албан хаагч нарын нийгмийн баталгааг сайжруулж, ажлын үр дүнг үнэн зөв үнэлж, дүгнэх, албан тушаалын мерит зарчмыг баримтлан албан тушаал дэвшүүлэх, хэрэгцээнд суурилсан сургалтыг зохион байгуулах замаар чадварлаг, мэргэшсэн, хариуцлагатай, ёс зүйтэй хүний нөөцийг бэхжүүлэх;
  • Гааль – Бизнесийн түншлэл болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх;
  • Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж гаалийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Олон нийтэд гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР

Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь:

  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, салбарын хууль, дүрэм журам гэх мэт хууль тогтоомж,
  • Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний гаалийн бодлого, гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл түүний хөдөлгөөнд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын стратегийг тодорхойлох замаар хууль ёсны худалдааны аюулгүй байдлыг ханган, худалдааг хөнгөвчлөхөд чиглэнэ.

Түүнчлэн гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хил дамнасан хууль бус худалдаатай тэмцэх, улсын төсвийн гаалийн орлогыг алдагдалгүй, үнэн зөв бүрдүүлж, төсвийн орлогыг урсгалыг түргэсгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр, мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Өргөдөл, гомдол шийдвэрлэсэн байдал

 

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН 2021-2022 ОНЫ

ХАРЬЦУУЛСАН ДҮН ШИНЖИЛГЭЭ

  1. Гадаад худалдааны бараа эргэлт

Гадаад худалдааны  нийт бараа эргэлт 1 370 сая ам.доллар хүрч  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 122 сая ам.доллар буюу 8.9 хувь, импорт 20 сая ам.доллар буюу 13.7 хувь, экспорт 101.6 сая ам.доллар буюу 8.2 хувиар тус тус өссөн байна.

График №1. Гадаад худалдааны  бараа эргэлт

Графикаас харахад гадаад худалдааны  нийт бараа эргэлт  2022 онд 1370  сая ам.доллар  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 122 сая ам.доллар буюу 8.9 хувиар өссөн байна.    

График №2. График №2. Импортын барааны статистик

Дээрх графикаас харахад импортын барааны статистик дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 сая ам.доллар буюу 13.7 хувиар өссөн байна.

График №3. Экспортын барааны статистик

Графикаас харахад  экспортын барааны статистик дүнг  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 101.6 сая ам.доллар буюу 8.2 хувиар өссөн байна.

2. Импортын барааны бүтэц

Импортын бараа 145.1 сая ам.доллар, импортын өсөлтөд эрдэс түлш, нефть болон тэдгээрийн нэрэлтээс гарсан бүтээгдэхүүн, машин  тоног төхөөрөмж болон механик төхөөрөмж ,үндсэн металл болон үндсэн металлаар  хийсэн зүйл тэдгээрийн сэлбэг, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт голлон нөлөөлсөн байна.

Импортын барааны бүтцэд эрдэс түлш, нефть болон тэдгээрийн нэрэлтээс гарсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад  3.8 сая ам.доллар буюу 31.4 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 4.1 сая ам.доллар буюу 36.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 2.4 сая ам.доллар буюу 27.5 хувь, хуванцар, түүгээр хийсэн зүйлсийн импорт 0.9 сая ам. доллар буюу 19.8 хувь,  машин  тоног төхөөрөмж болон механик төхөөрөмж 1.1 сая ам.доллар буюу  21.4  хувиар өссөн байна

Татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд 27-р бүлэгт хамаарах нефтийн бүтээгдэхүүн 28514.5 сая төгрөг буюу 39.5 хувь, 72-76-р бүлэгт хамаарах бараа 19161.8 сая төгрөг буюу 26.8 хувь, 28-38-р бүлэгт хамаарах бараа  12221.8  сая төгрөг буюу 16.9 хувь, 84,85-р бүлэгт хамаарах бараа 4991.1 сая төгрөг буюу 6.9 хувь, 39,40-р бүлэгт хамаарах бараа 996.2 сая төгрөг буюу 1.3 хувь буюу нийт   65885.4 сая төгрөг байгаа нь татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлд 91.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 8.7 хувийг бусад бүлэгт хамаарах  бараа эзэлж байна.

3. Экспортын барааны бүтэц:

АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАЖ АМЬДРАХ  НӨХЦӨЛ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ 2021 ОНД ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ,  ХҮРСЭН ҮР ДҮН

ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН 2022-2023 ОНЫ

ХАРЬЦУУЛСАН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Гадаад худалдааны  бараа эргэлт 2023 онд 1321.2 сая ам.долларт хүрч  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.4 сая ам.доллар буюу 3.6 хувь, экспорт 15.3 сая ам.доллар буюу 1.3 хувь, импорт 34.1 сая ам.доллар буюу 23.6 хувиар  тус тус буурсан байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтэд экспорт 91.6 хувь, импорт  8.4 хувийг эзэлж байна.

Импортын барааны бүтэц

Импортын бараа эргэлт 2023 онд 111.0 сая ам. доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад   23.6 хувь буюу 34.1 сая ам.доллараар буурсан байна.

Барааны бүтцэд эрдэс бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн 44.7 хувь, машин, тоног төхөөрөмж, цахилгаан бараа тэдгээрийн сэлбэг хэрэгсэл 23.3 хувь, нийт импортын бараа эргэлтэд  68.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс химийн бүтээгдэхүүн, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, хуванцар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт буурсан байна

Графикаас харахад импортын барааны бүтцэд эрдэс түлш, нефть болон тэдгээрийн нэрэлтээс гарсан бүтээгдэхүүн  49.7 сая ам.доллар буюу  44.7 хувь, машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл 25.9 сая ам.доллар буюу 23.3  хувь, химийн болон тэсэрч дэлбэрэх  бодис 14.8 сая ам.доллар буюу 13.3 хувь, үндсэн металл болон үндсэн металлаар  хийсэн зүйл 10.0 сая ам.доллар буюу 9 хувь, хуванцар болон түүгээр хийсэн эдлэл  1.0 сая ам.доллар буюу 1 хувийг  тус тус эзэлж байна.

Нефтийн бүтээгдэхүүний импорт

Тайлангийн хугацаанд  44.0 сая ам.долларын үнийн дүн бүхий автобензин, дизелийн түлшинд гаалийн бүрдүүлэлт хийж, улсын төсөвт 21424.9 сая төгрөг төвлөрүүлсэн нь  татварын орлогын төлөвлөгөөний  гүйцэтгэлд  37.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад  импорт 9.6 сая ам.доллар буюу 18.0 хувиар буурсан байна.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар өмнөх оны мөн үетэй харьцуулахад  2987.2 сая төгрөг буюу 26.9 дахин, гаалийн татвар 1802.4 сая төгрөг буюу 28.2 хувиар   буурсан нь  Засгийн газрын 2022 оны “ Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 496 дугаар тогтоол, 2023 оны “ Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 35 дугаар тогтоолын дагуу автобензин, дизелийн  түлшний онцгой   болон гаалийн албан татварыг  2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэглэсэнтэй холбоотойгоор татварын орлого 11224.7 сая төгрөгөөр буурсан байна.

Графикаас харахад автобензин АИ-92  3579.4 тонн буюу 13.5 хувиар өссөн ба  дизелийн түлш  өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 1022.1 тонн буюу 21 3.2 хувь,  автобензин АИ-80  2517.7 тонн буюу 94.7 хувиар тус тус буурсан байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн бууралттай  холбоотойгоор автобензин, дизелийн түлшний  хилийн нэгж үнэ дунджаар тонн тутамд 125 ам доллар, үүнээс автобензин А-80 нэгж үнэ 65 ам доллар буюу 9.2 хувь,  автобензин А-92  нэгж үнэ 125 ам доллар буюу 15.1 хувь, дизелийн түлшний нэгж үнэ 92 ам доллар  буюу 9.1 хувиар  буурсан  байна.