Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо


Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.


Өнөөдөр Гаалийн ерөнхий газраас Гаалийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, УХШИГГ-аар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Гаалийн цахим систем”-д нэвтрэх эрх нээж өгөх зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүллээ.


Мөн явуулын рентген тоног төхөөрөмж болон Эрэлч нохойн сургалтын төвийн эрэлч нохойн үзүүлбэр, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан ховор нандин олдвор, түүхийн дурсгал бүхий үзмэрүүдийг дэлгэн харуулсан юм. Тухайлбал Мөнгөлсөн дун, Зэс бүрээ, Найман мутартай Жанрайсаг, Шагжимуни, Ногоон дарь эх, Манзушир, Доржи ханду, Замбалсэрэв, Нархажид, Цагаан дарь эх гэх мэт шашны ховор бурхдууд, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, 30кг төмөр солир зэрэг эд зүйлийг олон нийтэд дэлгэн харуулсан байна


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *