Барааг эзэнд нь олгох дундаж хугацааг тодорхойлох цаг хугацааны судалгааг зохион байгуулах тухай



Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны доорх Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Хил хамгаалах ерөнхий газар болон тэдгээрийн харьяа газар, хэлтэсүүд хамтран барааг эзэнд нь олгох дундаж хугацааг тодорхойлоход чиглэсэн “Цаг хугацааны судалгаа” (Time Release Study/TRS)-г Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Худалдааг Хөнгөвчлөх, Хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадвахи” Төслийн дэмжлэгтэйгээр энэ оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар ажиллаж байна.



Тус судалгааг Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур зэрэг хилийн боомтууд, мөн АБТЭМА, Монголтранс зэрэг гүний терминалуудад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд судалгааны бэлтгэл ажил болгож 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд судалгааны аргазүйн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахын зэрэгцээ мөн сарын 23-24-ны өдрүүдэд Замын Үүд, Буянт-Ухаа хилийн боомтуудад туршилт судалгааг явуулах юм.



Иймд төрийн хяналтын холбогдох газар, агентлагууд, тэдгээрийн удирдлага, албан хаагчид, улсын байцаагчид, төмөр зам, тээвэр зуучлагчдын төлөөллүүд болон худалдаа эрхлэгчид Та бүхэн энэхүү судалгаанд идэвхтэй оролцож хамтран ажиллахыг хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *