“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТ ТАВИХ ГААЛИЙН ХЯНАЛТ” СЭДВЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНУ-ын Элчин сайдын яамнаас Замын-Үүд дэх гаалийн газарт зохион байгуулсан сургалтын агуулгын хүрээнд  гаалийн улсын байцаагч нарт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэгч-гаалийн улсын ахлах байцаагч А.Сувдмаа, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Билэгсайхан, эрүүгийн тасгийн эрэлч нохой хариуцсан тусгай төлөөлөгч, дэд ахлагч Г.Ганбат нартай хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Хар тамхи, мансууруулах бодисыг хэрхэн таньж илрүүлэх”, “Тээврийн хэрэгсэл, чингэлэгт үзлэг шалгалт хийх, шалган нэвтрүүлэх тактик”, “Гав, тусгай хэрэгсэл хэрэглэх арга техник”, “Галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэлд гаалийн байгууллагын тавих хяналт, галт зэвсэгтэй ажиллах заавар”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай  хууль тогтоомж” сэдвийн хүрээнд шинэлэг  мэдээлэл хүргэж онол, практик хослуулсан үр дүнтэй  сургалт зохион байгууллаа.Сургалтад оролцогчдод улсын хилээр нэвтэрүүлж буй галт зэвсэгтэй ажиллах аюулгүй ажиллагаа, галт зэвсгийг улсын хилээр хууль бусаар нэвтэрүүлж буй арга, галт зэвсэг, эд ангийг задалж салгасан байдал, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрхэн аюулгүй ашиглах  заавар зэрэг мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагч нар ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэсэн нь  гаалийн улсын байцаагч нарын мэргэшлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд  ач холбогдлоо өгсөн.  

  Гаалийн улсын байцаагч нарыг 3 баг болгон тээврийн хэрэгсэлд нуусан хар тамхи, мансууруулах бодис, эм, эмийн бүтээгдэхүүнийг эрэлч нохойтой хамтран илрүүлэх үзүүлэх сургууль зохион байгуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *