“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн Газраас 2019  оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосонтой холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ“ уриан дор Нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019-оны 10 дугаар сарын 19–ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд А.Амарын талбайд  зохион байгуулж,  нийт 48 төрийн байгууллага оролцож байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, тухайн байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар танилцууллаа. Тус  гаалийн газраас нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож гаалийн хууль тогтоомж, дүрэм, журам гаалийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаар сурталчилж орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч  иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж,  гаалийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ болох  цахим лавлагааг хэрхэн авах, цахим сайтад хэрхэн нэвтрэх  заавар, зөвлөмж  өгч гарын авлага  тарааж гаалийн хууль тогтоомжийг сурталчиллаа.

Түүнчлэн, гаалийн байгууллагын үйл ажиллагаа болон гаалийн хууль тогтоомжийг сурталчилсан  30 нэр төрлийн 250 ширхэг гарын авлагыг тараан, 150 гаруй  иргэдийн санал бодлыг сонсож мэдээ, мэдээллээр хангаж, гаалийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд ойртуулсан нь өдөрлөгт оролцогсдын талархлыг хүлээсний зэрэгцээ  төрийн байгууллагатай чиг үүргийнхээ дагуу мэдээлэл, туршлага солилцсон үр дүнтэй өдөрлөг болсон.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *