Сургалт зохион байгууллаа

Улс хоорондын шуудан илгээмжийн хяналтын хэсэгт бичигдэж буй гаалийн бүрдүүлэлтийн хуудас ( маягт №-2 )–ны нөхөн бичсэн байдал,  бичилт, дагалдах бичиг баримт, гаалийн үнэ, барааны ангилалыг үнэн зөв тодорхойлсон эсэхэд хийсэн  дотоод хяналтаар өгөгдсөн зөвлөмж болон гаалийн улсын байцаагч нарт нэгмөр ойлголт өгөх зорилгоор 3 дугаар багийн гишүүн ГУАБ Б.Тунгалагтамир, ГУБ Б.Даваамаа, С.Ариунаа, Г.Мөнх-учралт нар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн сургалтын цагаар “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 16 гаалийн улсын байцаагч  хамрагдахаас  ээлжийн амралттай 1, нийт  15 ГУБ хамрагдсан.

Сургалтын багийн гишүүдийн идэвх оролцоо, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор заах сэдвийг хувиарлан авч  “Улс  хоорондын шуудан илгээмж, түүний төрөл” ГУБ Г.Мөнх-учралт, “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн эрх зүйн акт”  ГУАБ Б.Тунгалагтамир, “Гаалийн бүрдүүлэлтийн хуудас (маягт-№2)-ыг CAIS програмд хэрхэн нөхөн бичих” ГУБ Б.Даваамаа,  дагалдах бичиг баримт, гаалийн үнэ, үнэлгээ, шуудан илгээмжтэй холбоотой гарч буй алдаа дутагдлын талаар ГУБ С.Ариунаа нар тодорхой жишээн дээр тайлбарлаж үзүүлэн таниулах материал ашиглаж сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *