Covid-19 халдварын тархалттай холбоотой дэлхийн гаалийн байгууллага, түүний гишүүн орнууд хэрхэн ажиллаж байгаа мэдээлэл

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: COVID-19 цар тахалын үеэр гишүүн орнууд нэн даруй шуурхай мэдээлэл солилцож ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор http://www.wcoomd.org/en/topics/facilitation/activities-and-programmes/natural-disaster/coronavirus.aspx цахим хуудсаар Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн хэлэлцээрийн зөвлөмж, Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцийн холбогдох заалт болон бусад хууль тогтоомж, ДЭМБ-ын мэдээллийн сайт болон гишүүн орнууд сайн дураар өөрсдийн туршлагаа ирүүлж байна.

ДГБ, гишүүн орнууд энэ цаг үед олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрсдэлийг бууруулах, түүний дотор эм, эмнэлгийн хэрэгсэл, хүмүүнлэг тусламжийн бараанд гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан байдлаар хийж дэлхий нийтэд дэмжлэг болж байна.

Мөн ДГБ-ын Тариф, худалдааны газраас COVID-19-тэй тэмцэхэд дэмжлэг болох эм, эмнэлгийн хэрэгслийн Барааны ангиллын кодын албан бус жагсаалт гаргасан байна (Хавсралтаас үзнэ үү).

ЧЕХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: Чехийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, холбогдох бусад яам, агентлагын шийдвэр, чиглэлийг мөрдлөг болгон ажиллаж байна. Дотооддоо гаалийн хяналт, бүрдүүлэлт, ажлын цагийн хуваарьтай холбоотой хэрхэн ажиллах чиглэлийг тусгасан зааврыг Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргажээ. Түүнчлэн олон нийтэд www.celnisprava.cz цахим хуудсаар зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг түгээж байна.

ФИНЛИАНДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: Дэлхий дахинд өрнөөд байгаа аюулт тахалтай тэмцэх, урьдчилан сэргээлэх зорилгоор Финлианд Улсаас үндэсний хэмжээнд 3 дугаар сарын 18-аас эхлэн мөрдөх аюулгүй байдлын хууль тогтоомжийг баталсан байна. Уг арга хэмжээ 2020 оны 4 дүгээр сарын 13 хүртэл үргэлжлэн, цаашид үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэнэ. Эрүүл мэнд, хилийн хяналт, аюулгүй байдал болон бусад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах нэн шаардлагатай байгууллагууд илүү өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Сургууль, цэцэрлэг хааж, нийтийн хэмжээнд 10-аас илүү хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Төрийн албан хаагчид гэрээсээ ажиллах болсон. Гэхдээ гол онцгой чиг үүргийн салбарт хязгаарлагдмал ажлын цагтай ажиллахаар болсон байна.

Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, барааны хөдөлгөөнд хяналт тавих чиг үүргийн хүрээнд дараах байдлаар ажиллаж эхлээд байна. Үүнд:

  1. Улсын хилээр Финлиандын иргэн гадаад улсаас ирэх хөдөлгөөнөөс бусад хөдөлгөөнийг хаасан;
  2. Шаардлагатай тохиолдолд хойд ба баруун бүсийн хилээр нэвтрэх боломжтой;
  3. Барааны хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй. Экспорт, импорт, дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагаа хэвийн;
  4. Финлиандын гаалийн байгууллагын “Гаалийн хяналт; Зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан (эрсдэлийн дүн шинжилгээ хариуцсан албан хаагч); Үндэсний холбоо баригч; Гаалийн бүрдүүлэлийн цэг; Мэдээллийн технологи, түүний дотор хүндрэл шийдвэрлэх албан хаагч, дэд бүтэц хариуцсан; Татварын орлого; Статистикийн нэгж; Баталгаажуулалт хариуцсан нэгж; Төрийн захиргаа (хүний нөөц, үйлчилгээ аж ахуй, аюулгүй байдал, мэдээлэл, орчуулга); Гаалийн лаборатори; Хүнсний аюулгүй байдлын албан хаагч” нараас бусад чиглэл хариуцсан албан хаагчид гэрээсээ ажиллахаар болсон байна.

ШИНЭ ЗЕЛАНДЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: Үндэсний хэмжээнд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс онц байдалд шилжсэн. Нэр бүхий арлын орноос зорчигчдоос бусад хилээр нэвтэрсэн аялагчид 14 хоног өөрөө өөрийгөө тусгаарлах. Энэ нь Шинэ Зеландад гаднаас өвчин оруулахгүй байхаас урьдчилан сэргийлэх гол ажиллагаа юм. Бараа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлүүлж, ямар нэгэн хомсдол гаргахгүй байхад анхаарч, илүү шуурхай байдлаар ажиллан гаалийн түргэвчилсэн, хялбарчилсан бүрдүүлэлт хийж байна.

Далайн тээврийг нээлттэй явуулах зорилгод эдгээр хилийн хязгаарлалт, хориглолтын арга хэмжээ нь ачааны онгоц, эсхүл багийн гишүүдэд хамаарахгүй. Бид аль болох хөдөлгөөнийг хязгаарлахгүй ажиллахыг эрмэлзэж, ялангуяа фронт дээр, мөн гаалийн бүрдүүлэлтийн цэгт ажиллаж буй гаалийн албан хаагчдыг аюулгүй байдлыг дээд хэмжээгээр ханган ажиллаж байна.

COVID-19-тэй тэмцэхэд дэмжлэг болох эм, эмнэлгийн хэрэгслийн Барааны ангиллын кодын албан бус жагсаалт  татаж авах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *