Дэрэвгэр жиргэрүүгийн 100 кг үр хилээр гаргах гэж байсныг илрүүллээ

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лаборторийн 2020 оны 04-р сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяалалын дагуу шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *