Хар тамхи бол хар мөртэй цагаан тахал

Хар тамхины донтолт, тун хэтрүүлсэн хэрэглээ, мансууруулах бодисын хордлогын улмаас амиа алдсан алдартнуудын нэрсийн жагсаалт жил ирэх тусам нэмэгдсээр л… Мэрилин Монро, Элвис Пресли, Бриттани Мерфи, Хит Леджер, Майкл Жексон, Уитни Хьюстон, хамгийн сүүлд Кори Монтеит ба Филип Сеймур Хоффман гээд л…

Асар их баялаг, нэр алдрыг дагалдаж асар их үүрэг хариуцлага ирдэг. Алдартай жүжигчид, хөгжимчид, тамирчид бүгд ажил амьдралынхаа хатуу чанд дэглэмийн хамт хувийн таашаал, сэтгэл зүйн байдлаа тэнцвэржүүлэхийг хичээхийн зэрэгцээ олон нийтийн өмнө өөрсдийн дүр төрх, үүрэг хариуцлагыг хадгалж явах ёстой болдог. Гэвч өндөр хөгжилтэй, барууны нийгмийн бараан сүүдэр нь хар тамхи хэрэглэж, сэтгэл зүйн тогтвортой байдал, таашаал авах хуурмаг хүсэл, эрэлтийг үүсгэдэг бөгөөд энэ нь сэтгэл гутралт, ганцаардал, нийгмийн дарамттай давхцсанаар эмгэнэлтэй үр дагаварт хүргэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *