Хар тамхи бол хар мөртэй цагаан тахал

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2019 оны тайланд дурдсанаар дэлхий дахин эдүгээ 235 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа бол 29 сая хүн байнга хэрэглэдэг буюу донтсон гэсэн судалгааг гаргажээ. Дэлхий дахинаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтийн сүлжээ үүсгэн идэвхтэй ажиллаж байгаа “Алтан гурвалжин” /Тайланд, Лаос, Мъянмар/, “Алтан хавирган сар”/Афганистан, Пакистан, Иран/, “Мөнгөн гурвалжин”/Колумби, Перу, Болив, Мексик/, “Хар гурвалжин” /Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк/ гэгдэг улс орнуудын гэмт бүлэглэлүүд Төв болон Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэх явдал газар авч байна.

Иймд хүн бүр дор бүрнээ хар тамхины хор уршгийн талаар мэдээлэлтэй байж, бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хил, гаалиар нэвтрэхдээ бусдын захисан, дайсан ачаа барааг тээвэрлэхгүй, өөрсдийн ачаа, тээшээ хараа хяналтгүй орхихгүй байхаас бид өөрсдийгөө гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэх энгийн алхмууд эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *