“Бодлогын инноваци 2020” төслийн сонгон шалгаруулалтад ГЕГ-ын төсөл сонгогдлоо

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. “БОДЛОГЫН ИННОВАЦИ 2020” төслийн сонгон шалгаруулалтад Гаалийн ерөнхий газрын “Төрийн албан хаагчийн зан үйлд нөлөөлөх мэргэшлийн стандарт боловсруулах арга зүй: Гаалийн байгууллагын жишээн дээр” төсөл сонгогдлоо.

 Шалгаруулалтад нийт 55 төсөл ирсэн бөгөөд асуудлын тулгамдсан байдал, асуудлын судалсан байдал, санал болгосон арга зүйг хэрхэн ашиглах төлөвлөгөө, шийдэл нь хэнд зориулагдсан, байгууллагын чиг үүрэгтэй уялдсан байдал, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэнбайх шалгууруудаар санал тус бүрийг үнэлэн дүнгээ гаргажээ.

     Гаалийн ерөнхий газрын төслийн багийн ахлагчаар Гадаад хамтын ажиллагааны  хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Д.Цэндсүрэн (Ph.D), багийн гишүүдээр Төрийн захиргааны удирдлагын газрын гаалийн улсынбайцаагч Л.Оюунгэрэл, Д.Чулуунцэцэг,  Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Ж.Жаргал-Эрдэнэ нар ажилласан байна.

            Уг төслийг хэрэгжүүлснээр гаалийн байгууллага төдийгүй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн албан хаагчийн зан үйлийн нөлөөллийг тооцоолон, мэргэшлийн стандарт боловсруулж, улмаар байгууллагын гүйцэтгэл нэмэгдэх боломж бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *