“ДГБ-ын 2020 оны гэрэл зургийн уралдаан”-д Казакстан улсын гаалийн байгууллагын “Миний үнэнч найз” (MY FAITHFUL FRIEND) зураг шалгарлаа

Дэлхийн гаалийн байгууллагаас Гишүүн орнуудын дунд гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн буюу 12 дахь жилийн гэрэл зургийн уралдааныг ДГБ-ын 2020 оны “Гаалийн байгууллага Хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” уриадор зарласан.

ДГБ-ын Гишүүн орнуудаас ирүүлсэн гэрэл зургаас 76 орны саналаар Казакстан Улсын Гаалийн байгууллагаас ирүүлсэн “Миний Үнэнч Найз” (My Faithful Friend) зураг шалгарлаа.

Ковид-19 вируст халдварын эрсдэлээс үл хамааран ажлын өдрөө эхлэхэд бэлэн Казакстан Улсын ‘’ГААЛИЙН БАЙЦААГЧ ИТГЭЛТ АНДЫН ХАМТ”.

Гаалийн байгууллага нь дэлхийн худалдааны аюулгүй байдлыг хангаж, худалдааг хөнгөвчлөхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа аюулт вирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхэд өөрийн үнэнч андын хамт ямар ч цаг үед хамтдаа бусад хилийн хяналтын байгууллагатай мөр зэрэгцэн ажилладаг.

ДГБ-аас гэрэл зургийг шалгаруулахдаа “Урлаг уран сайхны мэдрэмж; Өвөрмөц онцлог; Сэдэв, асуудал хөндсөн байдал; Гэрэл зургийн орчин; Өнгө хослол, мэдрэмж” гэх мэт үзүүлэлтийг харгалзан үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *