Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг сурталчлан таниулах уулзалт

Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Европын Холбооны Монгол Улсын Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор МҮХАҮТ-д гадаад худалдаанд оролцогч хувийн хэвшлийн төлөөллийн хамт 2020 оны 9 дүгээр сарын 15-нд зохион байгуулсан.

    Арга хэмжээний үеэр “Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцэх: Улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл”, “Европын Холбооны гарал үүслийн талаарх хяналт, баталгаажуулалт”, “Худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний хэрэгжилт Монгол Улсад“, “Худалдааг хөнгөвчилснөөр бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөлөл”сэдвээр Монгол Улсын Их Сургууль, Гаалийн Ерөнхий Газар, Европын Холбооноос илтгэл тавьж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

    Уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн “Гааль-Бизнес 2020” уулзалтын хөтөлбөрт тусгахаар болсон нь энэхүү арга хэмжээний онцлог оршино.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *