ДГБ-ын техникийн байнгын хорооны хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн гаалийн байгууллагын Техникийн байнгын хорооны 229/230 дугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 26-29-ний хооронд хоёр үе шаттайгаар, цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Цахим хуралдаанд 190 оролцогчид 72 Гишүүн орон, 10 ажиглагч байгууллагаас оролцлоо.

Хуралдааны эхний шатанд 200санал, зөвлөмжийг ДГБ-ын Зайны сургалтын платформоор хүлээн авсан. Хоёрдугаар шатны хуралдаанаар “Цахим худалдаа; Гаалийн байгууллага тогтвортой байдлыг дэмжих; Чөлөөт Бүс;Жижиг арлын эдийн засаг санаачилга;Хилийн зохицуулалттай менежмент, Компендиумийн шинэчлэлт;ДГБ-ын Гүйцэтгэлийн хэмжүүрийн ажлын хэсгийн үйл ажиллагаа; Гаалийн мэдээллийн дүн шинжилгээ хийх; Гаалийн харилцаа холбооны стратегийн гарын авлага; Зорчигчийн хяналт шалгалт: Хяналт тавих болон аялал жуулчлалыг дэмжих; ДГБ-ын Мэдээллийн загвар тойм болон хэвлэн нийтлэх талаарх бодлого зохицуулалт; КОВИД-19 вируст халдварын нөлөөллийг бууруулахад Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг; Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх багцыг шинэ Стратеги төлөвлөгөөтэй уялдуулах боломж” зэрэг 20 асуудлыг хэлэлцсэн.

ДГБ-ын Нарийн бичгийн дарга, Доктор Кунио Микурия хуралдааныг нээж, Техникийн байнгын хороо ДГБ-ын үйл ажиллагааны гол чиглэл болсон асуудалд анхаарлаа хандуулж, олон чухал сэдвээр хамтын шийдэлд хүрсэнд талархал илэрхийлж, хуралдааны үйл ажиллагаанд амжилт хүссэн. Мөн хуралдааны үеэр “Хилийн зохицуулалттай менежментийн компендиум” (Coordinated Border Management Compendium)-ын шинэчилсэн хувилбарыг эцэслэн, ДГБ-ын 137 дугаар Чуулганаар батлахаар болсон.

Гаалийн байгууллага гадаад худалдаанд оролцогч төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах хэвшилтэй хамтран ажиллахад дэмжлэг болох “Гаалийн байгууллагын харилцаа, холбооны стратеги”-ийн гарын авлагыг дараагийн хуралдаанаар гишүүн орнуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг тусган эцэслэхээр төлөвлөсөн.

ДГБ-ын “Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх багц”-ыг хэрэгжүүлэх 5 дахь шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, түүнчлэн КОВИД-19 вируст халдвар болон бусад гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг даван туулахад дэмжлэг болох ДГБ-ын “Гамшгийнменежмент болон бараа нийлүүлэх сүлжээний тасралтгүй байдлыг хангах” зааврын эхний төслийн хуралдаанаар хэлэлцсэн.

Ийнхүү хуралдаан 2 сарын турш амжилттай зохион байгуулагдаж, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Монголын гаалийн байгууллага ирэх 4 жилийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулж буй энэ үед орчин үеийн гаалийн байгууллагын баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг болох олон туршлагыг хуралдааны үеэр бид хуримтлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *