КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!

Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Ковид-19-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр  хэвшүүлэх шаардлагатай. Үүнд: 

      Аж ахуйн нэгж, байгууллагад:

• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр  үзэж,  өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Амны хаалттай хүнд үйлчлэх 

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах

• 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх 

• Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх 

• 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх 

• Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах

•  Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх   

• Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах 

• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх 

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал, уулзалтыг цахимаар хийх 

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх 

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах 

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх  

• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Ажилчин, албан хаагчдад:

• Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах 

• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх

• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх 

• Алсын зайнаас мэндчлэх 

• Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах

• Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх 

• Бээлий өмсөх 

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах

• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх 

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх 

• Шүлсээ ил задгай хаяхгүй байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *