Дэлхийн шуудангийн холбооны хурал цахимаар зохион байгуулагдлаа

Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия нь 2021 оны 8 дугаар сарын 10-нд Дэлхийн Шуудангийн Холбоо (ДХШ)-ны урилгаар Бүгд Найрамдах Кот-Диуар улсын Абижан хотноо болсон ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хуралд цахимаар оролцлоо.

  Тус цахим хуралдааны үеэр ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия нь КОВИД-19 вируст цар тахлын үед дэлхийн шуудангийн сүлжээний уян хатан байдал, дасан зохицох чадварыг хангах, мөн цахим худалдааны огцом өсөлттэй холбоотой бэрхшээлүүдийг шийдэхэд ДГБ болон ДШХ нягт хамтын ажиллагаатай ажиллах болно хэмээн онцлон дурьдав.

   Мөн ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Доктор Кунио Микурия Дэлхийн худалдааны байгуулага (ДХБ)-ын Хил дамнасан цахим худалдааны багц стандартыг Цахим худалдааны багцтай уялдуулан гаалийн байгууллагад эрсдэлийг автомат, хурдан, үр дүнтэй удирдах, улмаар хууль ёсны илгээмжийн урсгалыг хөнгөвчлөх боломжийг олгохын тулд цахим урьдчилсан мэдээлэл солилцох нь чухал ба ДГБ-аас зохион байгуулж буй цахим худалдааны талаар олон улсын болон бүс нутгийн семинарт ДШХ-ноос идэвхтэй оролцож, жижиг дунд үйлдвэр, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *