Оху-ын хиагт хилийн боомтыг сэргээн засварласнаар тус боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин өснө

ОХУ-ын олон улсын автозамын Хиагт хилийн боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай дуусч, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээв.

Тус боомтыг сэргээн засварласны үр дүнд хоногт дунджаар нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо 2 дахин буюу 1000 хүрч, харин зорчигчийн тоо 3 дахин буюу 5000 хүртэл өсөх болно.

Шинэчлэн өөрчилсөн тус хилийн боомтод радио идэвхит бодис илрүүлэх системтэй гаалийн хяналтын орчин үеийн тоног төхөөрөмж, түүнчлэн ачааны тээврийн хэрэгслийн пүүний хяналтын автомат төхөөрөмж суурилуулснаас гадна зорчигчийн орох, гарах урсгалд улаан, ногоон гарцын систем нэвтрүүлсэн.

Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр гаалийн хяналтын үйл ажиллагааны үр дүн дээшилж, зорчигч болон гадаад худалдаанд оролцогчдод үзүүлэх үйлчилгээний тав тухтай байдлыг сайжруулж, мөн улсын хилээр түргэн шуурхай нэвтрэх боломжтой болох төдийгүй Монгол-Оросын хилийн зурваст удаан хугацаагаар дараалалд зогсдог асуудлыг шийдвэрлэнэ. Үүний тулд тус боомтод ажиллах гаалийн ажилтны орон тоог нэмэгдүүлсэн.

Олон улсын автозамын Хиагт хилийн боомт нь ОХУ-ын ХГА-ны Буриадын гаалийн байгууллагын хамгийн том шалган нэвтрүүлэх автозамын хилийн цогцолбор юм. Тус боомтын гаалийн ажилтнууд жилдээ 280 мян. гаруй тээврийн хэрэгсэл, 170 мян. гаруй тонн ачаа, бараа гаалийн бүрдүүлэлт хийж, 1 сая орчим зорчигчийн гар тээш, ачаа шалгадаг, харин өдөртөө дунджаар 100 гаруй тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг. Түүнээс гадна тус хилийн боомтоор Европоос Зүүн Өмнөд Азийн улс орнуудад дамжин өнгөрч байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт хийдэг.

 Тайлбар: Олон улсын автозамын Хиагт хилийн боомтын цогцолборыг 2001 онд ашиглалтад оруулсан. Тус боомтоор хоногт 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг байсан бөгөөд тус хилийн боомтын засварын ажлыг 2013 онд эхлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *