Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад гаальчид гаалийн шинэчлэлийн үйл ажиллагаатай танилцлаа

 “Олон улсын ахмад”-ын баярын өдрийг тохиолдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн ерөнхий газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Ахмад гаальчид Гаалийн ерөнхий газрын “Шуурхай удирдлагын төв”, “Гаалийн төв лаборатори”-ийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцан ажилтан, албан хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бялдаржуулах өрөө, спорт заал, гаалийн музейгээр зочилж, хилийн боомтуудын шинэчлэлийн төсөл, хөтөлбөрүүд, техник технологийн шийдлийг гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, гаалийн лабораторийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн баяр хүргэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *