“Олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд серби улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа

Швейцарийн эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газар Дэлхийн гаалийн байгууллагын хамтарсан “Олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсын гаалийн байгууллагын “Эрсдэлийн удирдлага”-ын чадавхыг бэхжүүлэх цахим сургалт зохион байгуулагдлаа.
Цахим сургалт нь :
Эрсдэлийн удирдлагын стратегийн баримт бичгийг боловсронгуй болгох;
Эрсдэлийн удирдлагын хүрээг хөгжүүлэх;
Эрсдэлийн удирдлагын хороог байгуулах;
Эрсдэлийг бүртгэх гэсэн чиглэлээр удирдах түвшний албан хаагч нарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн болно.
     Сургалтын агуулга, цар хүрээ нь Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын 138 дугаар чуулганаар баталсан тус байгууллагын Эрсдэлийн удирдлагын компендиумийн шинэчилсэн хувилбар, Олон улсын стандартын байгууллагын Эрсдэлийн удирдлага 31000: 2018 (ISO 31000:2018 Risk management) стандарт, олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний чиг хандлага, мэдээллийн технологийн дэвшлийг эрсдэл тооцоход хэрхэн ашиглах зэрэг орчин үеийн гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хөгжилд дэмжлэг болох арга хэрэгслүүдэд тулгуурлан зохион байгуулснаар онцлог, шинэлэг байлаа. Сургалтын үр дүнд Бүгд Найрамдах Серби Улсын гаалийн байгууллага “Эрсдэлийн удирдлагын хүрээ, Эрсдэлийн удирдлагын хороо, Эрсдэлийг бүртгэх” арга хэмжээг үйл ажиллагааны түвшинд сайжруулах, холбогдох бодлогын баримт бичиг боловсруулахаар болсон байна.
   Энэхүү арга хэмжээг “Олон улсын худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн Худалдааг хөнгөвчлөх эксперт Э.Энхтуул, ДГБ-ын Эрсдэлийн удирдлагын эксперт Doorgaprasad RAJCOOMAR, Д.Цэндсүрэн (Ph.D.) нар хамтарч удирдан зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *