“Уялдуулсан систем 2022 (hs 2022)” цахим семинар боллоо

Дэлхийн гаалийн байгууллага, Япон Улсын Гаалийн газар Ази, Номхон далайн бүсийн Чадавхийг сайжруулах алба (ROCB A/P)-тай хамтран “Уялдуулсан систем 2022 (HS 2022)” цахим семинарыг 2021 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү семинараар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх БТКУС-ийн Жагсаалтын нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд нийт 351 багц нэмэлт, өөрчлөлт орж, дараах салбар, үйлдвэрлэлийг хамарсан байна:

 Хөдөө аж ахуй, хүнс болон тамхины үйлдвэрлэл 77;

 Химийн үйлдвэрлэл 58;

 Модны үйлдвэрлэл 31;

 Нэхмэлийн үйлдвэрлэл 21;

 Үндсэн металлын үйлдвэрлэл 27;

 Машин механизмын үйлдвэрлэл 63;

 Тээврийн салбар 22;

 Бусад салбар 52.

Тус семинарыг Дэлхийн гаалийн байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын сургагч багш Сүжин Юк, Япон Улсын Гаалийн газрыг төлөөлж хатагтай Шерман Ю нар удирдаж, Дэлхийн гаалийн байгууллага болон Япон Улс, БНХАУ, Тайландын Хаант Улсын экспертүүд илтгэл тавилаа.

Цахим семинарт Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын барааны ангилал хариуцсан ГУБ нар болон нийт 27 орны 90 гаруй гишүүд хамрагдсан болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *