Мах импортлогч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцлоо

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Хорио цээрийн газраас Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албатай хамтран тахиа, гахайн мах импортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтад мах импортлогч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.  

Уулзалтаар Монгол Улсын Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Хүнсний тухай хуулиар зохицуулагдаж байгаа түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, импортолсон хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх зэрэг зохицуулалтыг мөрдөж хуульд заасан шаардлагыг биелүүлэхэд анхаарах зөвлөмжийг өгч, харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *