Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.4, 15.5 дахь хэсэг нэмсүгэй:

“15.4.Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.

15.5.Энэ хуулийн 15.4-т заасан үнийн дүн хүртэлх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг гаальд мэдүүлснээр Монгол Улсын хилээр гаргаж болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *