ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

 

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэл төслийн хүрээнд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болон хилээр нэвтрэх бараанд тавих хяналтыг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн харилцаанд оролцогчдын зардлыг бууруулах зорилгоор гаалийн хяналт, шалгалтын тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж байна. Энэ ажлын  хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т БНХАУ-д үйлдвэрлэсэн SAHARA маркийн зэсийн баяжмалаас автоматаар дээж авагч, ХБНГУ-ын “J&C Бахманн” компанид үйлдвэрлэсэн TEXAS x-ray рентген флуоресцензийн шинжилгээний багаж  шинээр суурилуулснаар экспортод ачигдаж буй зэсийн баяжмалын хяналтын дээж авалт болон элементийн шинжилгээг газар дээр нь шуурхай гүйцэтгэх боломж бүрдлээ.

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хяналтын иж бүрэн систем ашиглалтад орсноор зэсийн баяжмалын дээж авч шинжлэх үйл ажиллагаа бодитой, шуурхай болж, гаалийн хяналт шалгалт сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх давуу талтай юм.

Гаалийн Ерөнхий газрын Орхон аймаг дахь гаалийн салбар  лаборатори болон энэхүү хяналтын систем бүхэлдээ ашиглалтад орсноор экспортын бүтээгдэхүүний агуулга тодорхойлох, гаалийн төв лабораторийн дүгнэлт гарах, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаа багасаж, үр дүнг гаалийн хяналтад ашиглах тогтолцоо бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *